Thursday, June 18, 2009

Sunday, March 15, 2009

Blog of about elementary mathematical and geometric inequalities



Wednesday, November 26, 2008

Монголчуудаа

монголоо гэсэн хүн бүхэнд

С¿лдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас

С¿хбаатарын талбай хүртэл эх орон минь бий

Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас

Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий

(П.Бадарч Эх орны хилээс 1971)

Үнэхээр тийм, Хөвсгөлийн Тэнгис голын Монгол Шарын даваанаас Ингэн усны худгийн өмнөх Орвог гашууны Бор толгойн, Соёлз уулаас Мааньт уулын хоорондхи 1566500 км кв газар нутаг минь – Миний эх орон.

Хөх манхан тэнгэр, цаст цагаан уул, онгон цэнхэр тал, мөрөн голын ус, үнэр ялдам агь ганга, сайхан бүсгүй, тэнхээт хүлэг, цээлхэн дуу бүгд л эх орны минь нэгээхэн. Гэхдээ газар нутаг үгүй бол бид энэ мэтээр юугаан магтан дуулах билээ.

Бидний өвөг дээдэс энэ газар шороог бидэнд үлдээхийн төлөө алтан амь, ариун цусаа хайрлахгүй тэмцэж, нэг уул, нэг толгодын төлөө хичнээн эрэлхэг эх орончид алтан амиа алдсаныг мартаж болохгүй.

Хэдийгээр уул ус газар зүйн байрлалаас шалтгаалдаг ч улс үндэстний хилийн зурвас шугамдсан мэт шулуун байдаггүйг дахин нэг бодоод үз дээ.

Сүүлийн үед эх оронч сэтгэлгээ, эх орончдоороо бахархах үзэл сэтгэлгээ үгүй болж байгаа нь хамгийн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй.

Японы сумогийн тавь жаран бөхийн овог нэр, орон нутаг, нас зүсийг андахгүй мэддэг монгол хөвгүүд, Солонгос киноны хорь гучин жүжигчнийг аав, ээж, ах, дүү, хамаатан садан, урд нь суусан салсан эхнэртэй нь мэддэг монгол охидоос Сайн ноён Намнансүрэн, Ханддорж чин ван, Да лам Цэрэнчимэд гэж хэн бэ? гэвэл ёстой “хэн бэ? юу вэ?” гэх нь дамжиггүй. Чингисийн үр сад Японы сумогийн бөхчүүдийг, Солонгос киноны жүжигчдийг Япон, Солонгосчуудаас илүү мэддэг “юуны ёр” вэ?

Таныг армид явж алба хаа гээгүй. Буу шийдэм бариад дайн тулаанд дуудаагүй.(Тэгэх ч үгүй) “Өчүүхэн” амиа эх орныхоо төлөө “золиослоод” өвлийн тэсгим хүйтэнд хилийн манаанд зогс ч гээгүй. Зөвхөн зүрх сэтгэлдээ ээжийгээ хайрладаг шигээ эх орноо л хайрла! Чин сэтгэлээсээ!

Та эх оронтой учраас, Эх орондоо Америк жинс, Австри гутлаа өмсөөд, Финлянд утсаа бариад, Швейцарь цагаа зүүгээд, Солонгос хоолоо идээд, Шотланд вискигээ уугаад, Англи дуугаа дуулаад, Япон машинаа унаад ... “дураараа дургиж дунд чөмгөө жиргэж” болно.

Ганцхан зүрх сэтгэлдээ! Газар нутаг эх орноо, ядарч зовсон монгол хүнээ, Монгол хэл соёл, түүх, ёс заншлаа хайрлаарай! Ээж шигээ!

Үеийн үед. Монгол ээжүүд хөх мөнх тэнгэртээ “монгол сүүгээр” чанасан цайныхаа дээжийг өргөх болтугай.

Ч.Тусгалтын илтгэлээс

Tuesday, November 25, 2008

Зуны амралтаараа авсан зурагнууд





Янз бүрийн хайлт хийгч вэбүүүд

ict-zone.blogspot.com-оос

Үнэгүй мессеж (SMS)

Энэ хаягнаас үнэгүй SMS явуулж болдог юм байна. Харамсалтай нь Монголын 5 операторлуу болдоггүй шүү. Гэхдээ гадаадад байдаг найз нөхөд, ах дүү нартай мессеж нисгэж болохнээ.

http://gizmosms.com